“LUCKLIFE” ОЛОН УЛСЫН ГРУППЫН
“МӨНГӨН ОЧИР АЛМАЗ” ЦОЛТОН Д.ОЮУН
Намайг Д.Оюун гэдэг. Ам бүл 4. Анх үүсгэн байгуулагсан цаг мөчөөс хойш өдийг хүртэл Лаклайф компанидаа 8 жил тасралтгүй ажиллаж байна. Одоо Хөвсгөл аймгийн салбар хариуцан ажиллаж байна.
Миний хувьд эрүүл мэндийн маш олон асуудалтай байсан. Мөн эдийн засгийн тулгамдсан асуудлуудтай байсан бөгөөд эдгээр асуудлуудаа шийдэж чадсандаа маш их өндөр сэтгэгдэлтэй ажиллаж амьдарч эрч хүч дүүрэн явдаг.
Мөн бизнесээ эхлэсэн цагаас минь намайг дэмжиж, туслан хамтран ажиллаж байгаа захирлууддаа үргэлж баярлаж явдаг. Надад итгэж хамтран энэ бизнест хөл тавьсан найз нөхөд, багийнхандаа амжилттай ажиллаж байгаад нь сэтгэл хангалуун байдаг шүү.
Эрүүлийг эрхэмлэгч хүн төрөлхтөний нэгэн адил Лаклайф компанийхаа бүтээгдэхүүнээ хэрэглэн эрүүл чийрэг, оюуны өндөр чадамжтай, өв тэгш, эрүүл Монгол хүмүүсийг бий болгохын төлөөх их үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажиллаж байна. Та бүхэн бидний энэ гэгээн зорилгод нэгдэхийг уриалан, Монгол хүн бүр ертөнцийн гэрэл гэгээ, өөдрөг сайхан бүхэн рүү дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн тэмүүлж, тэргүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэндээ эрүүл энх, сайхан бүхний дээдийг ерөөе.
Хүндэтгэсэн: “Мөнгөн Очир Алмаз” цолтон Д.Оюун