“ЛАКЛАЙФ-ИХ МОНГОЛ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, “LUCKLIFE” ОЛОН УЛСЫН ГРУППЫН “ХААНЫ ТИТЭМ ” ЦОЛТОН Б.БОЛОРМАА
Миний амьдралын мөч бүрийг Бурхан удирдаж надад хүчийг өгч, үргэлж надад тусладаг Бурхандаа маш их талархаж байна. Аливаа нэг амжилтанд нөлөөлөх түлхүүрийн нэг бол гэр бүлийн дэмжлэг асар чухал нөлөө үзүүлдэг гэж ойлгодог. Иймээс би гэр бүлийн хамт энэхүү бизнесийг хамтран хийж байна. Тэр миний хамгийн сайн зөвлөх маань билээ.
Бидний ажил хүмүүст үргэлж эрүүл энх, сайн сайхныг хүсч, тэдэнд амьдралаа өөрчлөхөд нь тусладаг учир энэ ажлаасаа бид маш их сэтгэлийн таашаал авч байдаг юм. Намайг үргэлж эрүүл, эрч хүчтэй, бүтээлч зорилготой, аз жаргалтай хүмүүс хүрээлж байдаг.
Олон хүмүүс “Lucklife” компани дэлхийн дэвшилтэд технологиор хийгдсэн манай бүтээгдэхүүнийг хэрэглээд богино хугацаанд өндөр үр дүнг нь мэдэрч, эрүүл аз жаргалтай болж байгааг харах бүрт өөр олон хүмүүст энэ сайхан мэдрэмжийг хүргэх юмсан гэсэн хүсэл, урам зоригийг минь улам их бадрааж байдаг. Мэдээж биднийг амжилтанд хүргэсэн гол зүйл бол “Lucklife” компаний өндөр чанар, өргөн сонголт, өвөрмөц маркетингийн систем юм.
Манай баг хамт олон нэгдмэл нэг зорилготой, алсын хараатай, эрч хүчтэй, тэсвэр тэвчээртэй, чадварлаг Лидерүүдээс бүрдсэн учир бид бүхэн ямар ч бэрхшээлийг даван туулж агуу амжилтанд багаараа хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Өнөөгийн хүн төрөлхтөний ялангуяа Монголчуудын маань эрүүл мэндийн өмнө тулгарч буй гол асуудал бол төрж байгаа дийлэнх хүүхдүүд маань өвчлөлтэй төрж, архаг өвчнүүд болон хавдрууд маш их залуужиж байгаа нь бидний сэтгэлийг өөрийн эрхгүй түгшээж, энэ хүнд байдлаас ард түмнээ аврах бага ч гэсэн хувь нэмрээ оруулах юмсан гэсэн үүднээс Лаклайф Их Монгол ХХК-ийн дэргэд “Эрүүл жаргалтай Монгол хүн” клубыг байгуулан ажиллаж, олон хүмүүст архаг өвчин болон хавдраас яаж урьдчилан сэргийлэх, эмчлэх тухай сургалт, семинарыг тогтмол хийн нийгмийн бүхий л давхаргыг хүмүүст болон албан байгууллагатай хамтран ажиллаж байна.
“Lucklife” компани Таныг аз жаргалын оронд аваачих найдвартай хөлөг болж чадна гэдэгт итгэлтэй байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ.
Бурхан та бүгдийг ивээх болтугай
Хүндэтгэсэн: “ЛАКЛАЙФ-ИХ МОНГОЛ ХХК-ийн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ,
“LUCKLIFE” ОУ-ын ГРУППЫН “ХААНЫ ТИТЭМ ” ЦОЛТОН Б.БОЛОРМАА