ЛАКЛАЙФ ИХ МОНГОЛ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ,
“LUCKLIFE” ОЛОН УЛСЫН ГРУППЫН “ХААНЫ ТИТЭМ” ЦОЛТОН Б.БАЯСГАЛАН
Эрхэм хүндэт “Lucklife”-ын гишүүд, Лидерүүд ээ! Та бүхэнд эрүүл мэнд, гоо сайхан, эд баялгийг бэлэглэгч Лаклайф компанийн нэрийн өмнөөс талархан мэндчилж байна.
БНХАУ-ын Шинжлэх Ухаан Техник Технологи Эрүүл Мэндийн Улсын Үйлдвэрийн Бааз “Lucklife” маркетингийн алба бидэнд эрүүл мэнд, шинэ амьдрал гэсэн уриан дор дэлхийн өнцөг булан бүрт бизнес эрхэлж, гэрэл цацарсан амжилтыг бий болгох мөрөөдлийн тайзыг бий болгож байна. Хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын үйлсэд эзлэх байр суурийг өндөр болгож “Lucklife” компанитайгаа эрүүл мэндийн брендийг бий болгож чадлаа. Бид нэг хүсэл мөрөөдөл, нэг зорилгоор нэгдсэн. Хойшид тохиох шинэ боломж, шинэ өрсөлдөөнд Lucklife хамгийн шилдэг арга, оюун санааны шинэ нислэгийг хамдаа хийх болно.
Бид Улаанбаатар хот, хөдөө орон нутаг, гадаадын зах зээлд амжилт гаргахаар мэргэшин хүн бүр хичээн зүтгэн цөхрөлтгүй, эрч хүчтэй ажиллаж өндөр даваа саад бэрхшээлийг бид ялан гарахаар хамдаа ажиллаж байна. Хамтран ажиллах хугацаандаа би компанийнхаа бүтээгдэхүүнийг олон жилийн эрдэмтдийн нөр их хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үндсэн дээр суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй гайхамшигт, хүний биеийн махбодийг эрүүлжүүлэх; Цэвэрлэх, Тогтворжуулах, Дархлаажуулах систем дээр тулгуурласан сонголт ихтэй.
Монгол хүний амьжиргааны дунд болон бага орлоготой хүмүүс худалдан авах зах зээлийг бий болгосон өндөр үр дүн, мэргэжлийн байгууллагуудын стандарчлал GD, GMP, FDA, ISO 9000, 9001 чанарын шаардлага хангасан баталгаат Төрийн өмчит компани юм. Компанийн бүтээгдэхүүнд маань Монголын зах зээл дээр маш богино хугацаанд танигдсан үр дүн чанараар эерэг нөлөө үзүүлж чадлаа.
Та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүйн тулд Монгол дахь салбар “Lucklife-Их Монгол” ХХК тогтвортой үйл ажиллагаа, чанартай үйлчилгээ, шударга зарчим, шинэ санаачлагыг нэвтрүүлэхээс гадна гишүүд, лидерүүдийнхээ амжилтыг нэмэгдүүлэхэд илүү анхаарч, тэдний төлөө олон олон ажлуудыг зохион байгуулж ажиллах болноо.
Хүн болгон зорилгодоо хүрэхийн тулд тэсвэр хатуужилтай, зорилго төлөвлөгөөтэй байж түүндээ үнэнч, шаргуй тууштай байж чадвал, мэдээж хамгийн гол асуудал нь эрүүл саруул байх ёстой. Бэрхшээлийн цаана бэлэг байдаг юм шүү. Бүү шантраарай.
Хүндэтгэсэн: LUCKLIFE” ОЛОН УЛСЫН ГРУППЫН “ХААНЫ ТИТЭМ” ЦОЛТОН Б.БАЯСГАЛАН